2026 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд төслийн зорилтот 4 суманд тус сургалт амжилттай явагдлаа. Сургалтыг аймгуудын Хаан банкны салбарын Бизнес хөгжлийн менежерүүд болон ХААИС-ийн эдийн засгийн багш Ц.Цэрэндаваа нар удирдан явуулж, төслийн бүсийн зохицуулагчид орон нутагт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Сургалт нь дараах хоёр үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

Нэгдүгээрт, Tогтвортой хөдөө аж ахуй болон ногоон санхүүжилтийн хүрээнд:

✅Ногоон санхүүжилтийн ач холбогдол

✅Малчдад зориулсан ногоон зээлийн бүтээгдэхүүнүүд

✅“Хариуцлагатай нүүдэлчин” стандартын хэрэгжилт

✅Хоршоодод зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд

Хоёрдугаарт, мал аж ахуйн санхүү, менежментийн чиглэлээр:

✅Орлого, зарлага болон мөнгөн урсгалын удирдлага

✅Зээл төлөлт ба санхүүгийн сахилга бат, төлөвлөлт

✅Сүргийн бүтэц, үр ашгийн шинжилгээ

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бизнес загвар гэсэн сэдвүүдийг тус тус хамарлаа.

Сургалтад малчид,тариаланчид, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, хоршоод болон багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Оролцогчид энэхүү сургалтыг малчдын хэрэгцээнд нийцсэн, үр өгөөжтэй сургалт болсныг онцолж, цаашид хамрах хүрээг нэмэгдүүлж, мэдлэгийг илүү өргөн хүрээнд түгээхийг хүслээ.

mnMongolian