ЭККО-ФАРМ төслөөс зорилтот cумдын хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, нийтийн эрх ашгийн чиглэлээр ажилладаг ИНБ, ТББ, иргэдийг системтэйгээр чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Нийгмийн асуудал шийдвэрлэх төсөл боловсруулах нь” сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 25–29-ний өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр болон Хөвсгөл аймгийн Их-Уул сумдад амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын зөвлөл, залуучуудын зөвлөл, нөхөрлөл, хоршоо, малчин өрхийн анхдагч холбоо, сумын хамтарсан баг, иргэдийн бүлгийн 58 төлөөлөл /51 эмэгтэй, 7 эрэгтэй/ хамрагдав. Оролцогчид төслийн менежмент, үр дүнд суурилсан удирдлага болон төслийн санал боловсруулах арга зүйн талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

Мөн сургалтын үеэр ЭККО-ФАРМ төслөөс хэрэгжүүлэх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бичил тэтгэлгийн боломжийг танилцуулж, төслийн санал боловсруулахад бэлтгэх, өргөдөл гаргах болон төслийн саналыг хүргүүлэхтэй холбоотой зааварчилгаа, мэдээлэл хүргэлээ.

mnMongolian