ЭККО-ФАРМ төсөл нь мал аж ахуй, тэжээлийн ургамлын хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны сургалт, судалгааны аялалыг Монголын хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны түншүүд болон төслийн үр шим хүртэгчдэд зориулан зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны хөгжүүлэлтийн ажилд оролцож буй төлөөлөгчид Альберта болон Саскачеван мужуудад зохиогдож буй энэхүү тусгай хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.
Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны хөтөлбөр нь хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, уур амьсгалд зохицсон ухаалаг ХАА/ХАА-н Байгальд суурилсан шийдлүүд, эрт зарлан мэдээлэх тогтолцоо, гамшгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр судлаачид болон зөвлөхүүдэд зориулсан сургалт, материалыг багтаасан арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Төслийн зорилтот сумд болох Хутаг-Өндөр, Их-Уул, Хушаат, Борнуур сумдын малчдын төлөөлөл, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ), Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн (МААЭШХ) -ийн төлөөлөгчид энэхүү сургалт, судалгааны аялалд хамрагдаж аялалын эхний долоо хоногтоо буюу 10-р сарын 18-аас 24-ний хооронд Фермерүүдийн зах, Жемстоун өвсөөр тэжээгдсэн үхрийн мах — Калгари фермерүүдийн Баруун зах дахь жижиглэн худалдааны цэг, UFA Фермер ба малчны хангамжийн дэлгүүр, Махны чиглэлийн үхрийн судалгааны зөвлөл, Канада Бийф, Канадын Үхрийн Аж Ахуйн Холбоо, Олдс Хөдөө аж ахуй, технологийн коллеж, Малын Таних Үйлчилгээ, Иннисфэйл Дуудлага худалдааны зах, Блюрок малын тэжээл, Олдс Хөдөө аж ахуй, технологийн коллеж – Пийтстра фарм – судалгааны төв, Саутерн Кросс Лайвсток аж ахуй, Канадын 4 Эйч, Валдрон үхрийн аж ахуйн бэлчээрийн хоршоо, Рим Рок Фийдэрс, Жемстоүн Кэтл Компани, зэрэг газруудаар зочилжээ. Төлөөлөгчид үхрийн аж ахуйн үйл ажиллагааны үе шатууд болох үнээ төллөх, өсвөр үхрийг өсгөн бордох, бэлчээрийн менежмент, газар ашиглалт, өмчлөх, арчилгаа маллагаа, малын тэжээл ба шим тэжээлийн онцлог цаашлаад фермерүүдийн хоршооллын туршлага болон хамтын ажиллагаа, засаглал, хоршооны үйл ажиллагааны менежмент, үр өгөөжийн талаар өргөн хүрээний мэдлэгийг олж авч чадсан юм.
Харин сургалт, судалгааны аялалын хоёр дахь долоо хоног нь 10-р сарын 24-өөс 29-ний хооронд Саскачеван мужид үргэлжилж хонь болон сүүний аж ахуй, Саскачеваны их сургуулийн уур амьсгалд тэсвэртэй тэжээлийн судалгаа цаашлаад судалгааны байгууллагууд болон фермерүүдийн хамтын ажиллагаагаар мал аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд төвлөрнө.
Энэхүү сургалт, судалгааны аялалд ЭККО-ФАРМ төсөл болон Канадын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Монголын хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны нийт 11 төлөөлөгчид (10% эмэгтэй, 90% эрэгтэй) оролцож байгаа юм.









