ЭККО-ФАРМ төсөл зорилтот сумдад бэлчээр сэргээх, ногоон бүс байгуулах оновчтой менежментийг бий болгоход биологийн олон янз байдлыг хамгаалах, хөрсний нүүрстөрөгчийн ялгаруулалтыг анхааран ажилладаг. Үүний тулд биологийн олон янз байдлын сэргэлтийг үнэлэх, нүүрстөрөгчийн нөөцийн өөрчлөлтийг цаг хугацааны явцад хянахаар Хяналт-шинжилгээ, тайлагнах, баталгаажуулах (MRV) системийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилгын хүрээнд биологийн олон янз байдлын мэргэжилтэн Мишель Вентер, Эмили Холтен болон экосистемийн үйлчилгээний төлбөр хариуцсан мэргэжилтэн Жиллиан Керр нар бэлчээрийн ургамлын биологийн олон янз байдал, бэлчээрийн усан хангамжийн нөөцийг үнэлэх, суурь мэдээлэл цуглуулах, бэлчээрийн экосистемийн төлбөрийн механизмийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар Булган аймгийн Хутаг Өндөр суманд Монголын бэлчээр судлалын “Ногоон алт” төв болон сумын газар, ус цаг уурын албаны мэргэжилтэнүүд, малчидтай хамтран хээрийн хэмжилт судалгааг хийлээ.

Хээрийн судалгааны явцад Хутаг-Өндөр сумын бэлчээрийн ялгаатай сэргэх чадавхи бүхий өвөлжөө, зуслангийн бэлчээрийн судалгааг сумын нийт нутгаар хийн төслийн туршилт эхлэхээс өмнөх суурь нөхцлийг тодорхойлов. Цаашид төслийн үр дүнг бататган талууд хамтран ажиллах болно.

Оролцогч талууд энэхүү зорилгын хүрээнд тохирох арга зүйг нэгтгэн хэлэлцэж, сумын ус цаг уур, газрын мэргэжилтэн, малчид бэлчээрийн ургамал таних, хэмжих, баталгаажуулах арга зүйд суралцан чадавхижлаа.

mnMongolian