Хутаг-Өндөр суманд хэрэгжиж буй “Хөдөөгийн баясгалан” 4-H клубын удирдагч Б. Гэрэлт-Ирээдүй 2026 оны 8-р сарын 27-нд COP17-ын Ногоон бүсэд “Тогтвортой хөгжлийн төлөөх залуучуудын манлайлал” арга хэмжээнд ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр оролцлоо.
Тэрээр Монгол Улсад анх удаа хэрэгжсэн 4-H клубын үхэр бордох хөтөлбөрийн туршлагаас хуваалцаж, хүүхэд, залуучуудыг мал аж ахуй, бэлчээрийн зохистой ашиглалт, малын арчилгааны практик мэдлэг, ур чадвараар чадавхжуулж буйг онцоллоо.
Энэхүү боломжийг олгон, залуучуудын утга учиртай оролцоо, манлайллыг тууштай дэмжиж ажилладаг Үндэсний Байгаль Орчны Залуусын Зөвлөлд талархал илэрхийлье.



