ЭККО-ФАРМ төслийн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 4-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй Метагро ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах туршлага судлах аяллыг зохион байгууллаа.

Тус аялалд Дархан-Уул, Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн ХАА-н мэргэжилтэн, малчид, орон нутгийн төлөөлөл болон ХААИС-ийн оюутнуудын нийт 17 төлөөлөл оролцлоо. Аяллын хүрээнд оролцогчид нэг болон олон наст таримал тэжээл тариалах, үхрийн ялгадсаар компост үйлдвэрлэх, мах, махан бүтээгдэхүүний олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийн талаар практик мэдээлэл авлаа.

Энэхүү туршлага судлах аялал нь малын тэжээл үйлдвэрлэх, хурааж хадгалах, сайн туршлагаас суралцаж, олж авсан мэдлэг, арга туршлагыг өөрийн аж ахуйд хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

mnMongolian