Хутаг-Өндөр сумын малын эмч нар, мал эмнэлгийн тасгийн байцаагч болон тархвар зүйч нарт зориулсан Мал эмнэлгийн лабораторийн 3 өдрийн сургалт, дадлага туршилтын ажлыг зохион байгууллаа. 

Мөн Хутаг-Өндөр суманд ЭККО-ФАРМ төслийн санхүүжилтээр лабораторийн тоног төхөөрөмж авч нийлүүлсэн. Уг сургалтын үеэр тус төхөөрөмжид тулгуурлан Хутаг-Өндөр сумын Мал эмнэлгийн тасаг дэргэдээ “МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ЛАБОРАТОРИ”-н нээлтээ хийлээ. Нээлтэд Булган аймгийн Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Гантулга, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Одсүрэн, Сумын Засаг дарга Ж.Ууганбаяр, ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн нар оролцлоо.  

Сургалтыг “Эрүүл мал, эрсдэлгүй амьдрал” ТББ-аас доктор Г.Батцэцэг, доктор Б.Сарантуяа нар.

mnMongolian