ЭККО-ФАРМ төслийн хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 21, 22-нд Сүхбаатар аймагт “Малын эмч нарт зориулсан сургалт”-ыг “Эрүүл мал Эрсдэлгүй амьдрал” ТББ-тай хамтран зохион байгуулсан билээ.

Тус сургалтанд хамрагдсан Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газар (МЭГ)-ын эмч нар Баруун-Урт сумын 6 сүүний фермийн эздэд бруцеллёз өвчний талаар мэдээлэл өгч, цусны шинжилгээ, роз бенгалын урвал тавьж, үр дүн болон мэдээ, тайлан танилцуулжээ.

Сургалтыг аймгийн МЭГ-ын дарга М.Молорчимэг болон Эрүүл мэндийн албаны дарга Ж.Сундуй нар дэмжин нээлт хийж, мэдээлэл өгчээ.

Сургалтын товч агуулга:

✅Бруцеллёз өвчин, бруцеллёз өвчний халдвар хэрхэн дамждаг, лабораторид ямар шинжилгээ хийгддэг талаар

✅Сүүний цагирган урвал (СЦУ) хэрхэн хийгддэг талаар

✅Фермийн эзэд өөр аймгаас хээлтэгч мал авахдаа заавал тухайн газрын лабораторийн бичигтэй үнээ авдаг байх, түүний ач холбогдол

✅Саальчдыг эрүүл мэндийн, ялангуяа бруцеллёзын шинжилгээнд хамруулдаг байх

Энэ сургалт мэдээлэлд хамрагдсан 6 сүүний ферм нь Сүхбаатар Хөгжил үйлдвэр технологийн паркад сүүгээ нийлүүлдэг бөгөөд тус үйлдвэр технологийн парк нь сургуулийн хүүхдүүдийн “Сүү” хөтөлбөрийг хариуцдаг юм байна. Эдгээр фермүүдийн дунд өвчний талаарх мэдлэг, био-аюулгүй байдлын дадлыг бэхжүүлэх нь орон нутагт үйлдвэрлэсэн сүүний аюулгүй байдал, чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

👏Төслийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж буй Сүхбаатар аймгийн МЭГ-ын малын эмч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

mnMongolian