ЭККО-ФАРМ төслийн 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Малын эмч нарт зориулсан сургалт”-ыг “Эрүүл мал, эрсдэлгүй амьдрал” төрийн бус байгууллагатай хамтран Хөвсгөл аймгийн Их-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад 2025 оны 3 сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.  

Сургалтад Хөвсгөл, Булган аймгийн Мал эмнэлгийн газрын төлөөлж малын эмч, Их-Уул, Хутаг-Өндөр сумдад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн салбарыг төлөөлж нийт 16 малын эмчийг хамрууллаа.  

ЭККО-ФАРМ төслийн санхүүжилтээр зохион байгуулсан уг сургалтыг “Эрүүл мал, эрсдэлгүй амьдрал” ТББ-ын тэргүүн, доктор Г.Батцэцэг, доктор Х.Наранбаатар нар Хөвсгөл, Булган аймгийн малын эмч нарын хамт хоёр өдрийн хугацаанд танхимаар онол, малчин өрхийн хотонд дадлага хийх хэлбэрээр зохион байгуулсан нь туршлагажих боломжийг олгосон сонирхолтой сургалтыг зохион байгууллаа.  

Сумдын багийн малчин өрхийн хотноос сүү, малын өтөгнөөс дээжийн шинжилгээ авч, бруцеллёз өвчин, хивэгч малын шимэгтэх өвчнийг оношлох ажлуудыг газар дээр нь хийснээрээ онцлогтой, үр дүнтэй сургалт боллоо.

mnMongolian