“Малчид, малын эмч нарын нэгдмэл хандлагаар зорилтот сумдын малын эрүүл мэндийн байдлыг сайжруулах” сэдэвт 3 модуль бүхий сургалтыг “Эрүүл мал, Эрсдэлгүй амьдрал” ТББ-тай хамтран 8-р сарын 18-22-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн суманд болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудад тус тус зохион байгуулж 22 малын эмчийг хамруулж гэрчилгээ гардууллаа.
Энэ удаагийн сургалтанд Сүхбаатар аймгийн МЭГ-ын малын эмч нар, Мал эмнэлгийн лабораторийн шинжээч, мөн Баруун-Урт, Баяндэлгэр, Уулбаян сумдын мал эмнэлгийн тасгийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн малын эмч нар хамрагдсан бол Дорнод аймгийн тухайд МЭГ, Мал эмнэлгийн лабораторийн шинжээч, мөн Хэрлэн, Матад, Гурванзагал, Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр болон Сэргэлэн сумдаас малын эмч нар тус тус хамрагдлаа.



