Уур амьсгалд дасан зохицсон ухаалаг ХАА, ХАА-н Байгальд суурилсан шийдлүүд, уур амьсгалын өөрчлөлтийн инновац нэвтрүүлэх техникийн туслалцааг ХААИС, УГТЭШХ болон МААЭШХ-ийн судлаачид, төсөл хэрэгжиж буй сумдын ИТХ дарга болон Засаг дарга нар, малчид, фермерүүдэд үзүүлж, ХАА-н инновацын тогтолцоог бэхжүүлэх зорилгод хүрэхийн тулд доорх зорилтуудыг тавьж ажиллаа.  

  1. Канад улсын ХАА-н салбар бүтэц, санхүүжилт, үйл ажиллагаа болон судалгаа хөгжүүлэлттэй холбоотой Хөдөө аж ахуйн инновацын тогтолцоотой танилцах 
  1. Канадын улсын мал аж ахуй болон газар тариалангийн салбаруудын уялдаа холбоог судлах  
  1. Малын тэжээлийн таримал ургамлын үр сортуудыг шинээр гаргаж авах, түүнийг тариалах, боловсруулах болон хадгалах үе шатуудтай танилцах 
  1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үе шат бүрд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хэрхэн тооцож, тодорхойлж байгааг судлах  
  1. Махны чиглэлийн үхэр, хонь болон сүүний үйлдвэрлэлийн үнэ цэнэ, өртгийн сүлжээний бүтэц зохион байгуулалттай танилцах  
  1. Монгол улсын уур амьсгалд дасан зохицсон ухаалаг хөдөө аж ахуй (мал аж ахуй болон тэжээлийн таримал ургамлын тариалангийн хосолсон)-н арга барилыг төслийн сонгогдсон сумдад нэвтрүүлж, турших боломжийг эрэлхийлж, туршилтаар хэрэгжүүлэх 

Энэхүү зорилго, зорилтуудын хүрээнд Канад Улсын Алберта мужийн Калгари хот,  Саскачеван мужийн Саскатүүн  хотуудын ХАА-н тэргүүлэх зэргийн доорх байгууллагуудын албаны төлөөлөлтэй уулзаж, туршлага судаллаа.   

Их сургууль, судалгаа, шинжилгээний байгууллагууд 

  1. Олдс Хөдөө аж ахуй, технологийн коллеж  
  1. Хүнс, ус, орчны тогтвортой байдлын сан  
  1. Мал танин бүртгэлжүүлэх үйлчилгээ 
  1. Олдс коллежийн Ухаалаг ферм 
  1. Альберта мужийн нөхөн сэргээгддэг хөдөө аж ахуйн лаборатори  
  1. Саскачеваны их сургуулийн Жимс, жимсгэнийн үржүүлгийн хөтөлбөр, Цэцэрлэгжүүлэлтийн талбайн лаборатори  
  1. Саскачеваны их сургуулийн ,Мал аж ахуй, тэжээл судлалын төв 
  1. Саскачеваны их сургуулийн Таримал ургамлын хөгжлийн төв (ТУХТ), 
  1. Саскачеваны их сургуулийн Ургамлын шинжлэх ухааны тэнхим (УШУТ), 
  1. Канадын Ургамлын генетик нөөцийн төв  

ХАА-н бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид:  

  1. Блюрок малын шимт тэжээлийн үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч 
  1. Албертагийн Фермүүдийн нэгдсэн хоршоо, Томоохон фермер, мал аж ахуйн хангамжийн дэлгүүр 
  1. Воолдрэн үхрийн аж ахуйн бэлчээрийн хоршоо 
  1. Хоттерайт Колони  
  1. Ти Түү Лэнд энд Кэтл 
  1. Рим Рок Фийдэрс
  1. Жемстоун цэвэр үүлдрийн үхрийг бэлчээрт бэлчээн үржүүлэгч  
  1. Саутерн Кросс Лайвсток аж ахуй – бэлчээр сэлгэн ашиглах менежменттэй үхэр үржүүлэгч  

ХАА-н мэргэжлийн холбоод, 

  1. Махны чиглэлийн үхрийн судалгааны зөвлөл 
  1. Канадын үхрийн махны нэгдсэн мэдээллийн платформ  
  1. Канадын Үхрийн аж ахуйн холбоо  
  1. Дөрвөн Эйч Канад – залуучуудад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэгч 

ХАА-н бүтээгдэхүүн борлуулах зах 

  1. Калгари фермерүүдийн зах 
  1. Малын (үхэр) дуудлага худалдааны төв  

Богино хугацааны энэхүү туршлага судлах аяллаар Канадын ХАА-н салбарын бүх оролцогч талууд хэрхэн үр ашигтайгаар нягт хамтран ажиллаж санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэж, ХАА-н бараа бүтээгдэхүүнээ зах зээлд тогтмол нийлүүлж, үйлдвэрлэлээ өсгөж байгаа, малын тоо бус чанарт анхаарч байгаа талаараа, мөн байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаарх өөрсдийн туршлагаа Монголын төлөөлөгчидтэй харамгүй хуваалцсан.  

Туршлага судлах аяллын оролцогчид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, малын тэжээлийн чанарыг судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар сайжруулах, бэлчээрийг үр ашигтай ашиглан хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, малын тэжээлийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зэрэг нь чухал холбогдолтой гэдгийг онцолж байна.  

Энэхүү туршлага судлах аялал нь хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон тус салбарын мэргэжилтнүүдээс гаргасан зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж “олон талын мэдээллийг харьцуулан баталгаажуулах” нөхцөлийг бүрдүүлсэн бодит арга хэмжээ боллоо. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид шинээр олж авсан мэдлэг туршлагаа түгээж хуваалцах, мөн Монголын нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хамтран боловсрууллаа.  

mnMongolian