Канад Улс нь жил бүрийн 9 дүгээр сарын 4 дэх долоо хоногийг “Жендэрийн эрх тэгш байдлын долоо хоног” болгон зарлаж, үндэсний хэмжээнд жендэрийн сэдэвт аян, нөлөөллийн ажил өрнүүлдэг уламжлалтай.

Ес дэх жилдээ тэмдэглэж буй уг арга хэмжээ энэ жил 2026 оны 9 дүгээр сарын 20–26-ны өдрүүдэд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад гарч буй ахиц дэвшлийг онцлох, эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, амжилтыг тодотгохын зэрэгцээ жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг арилгах үүрэг амлалт хүлээх, олон салбарт тодорхой үйл ажиллагаа хийх боломж бүрддэг юм.

Учир нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрт ээлтэй, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг цогцлооход чухал ач холбогдолтой.

mnMongolian