Канад Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улс дахь айлчлалынхаа үеэр орон нутагт ажиллаж ЭККО-ФАРМ төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Орон нутаг дахь айлчлалыг 2025 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Булган болон Хөвсгөл аймгуудад зохион байгуулсан бөгөөд уг айлчлалд Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд хэлтсийн Хөгжлийн хөтөлбөрийн ахлах ажилтан бөгөөд Монголыг хариуцсан төлөөлөгч Мароун Абау Фаяассал, мөн Канадын элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн, Элчин зөвлөх Жан-Стефан Күтюр болон Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг нар ажилласан бөгөөд төлөөлөгчдийг ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, дэд захирал П.Бямбадорж, Булган аймаг дахь Бүсийн зохицуулагч З.Батзориг, Хутаг-Өндөр сум дахь Зохицуулагч О.Далайцэрэн нар хүлээн авч, төсөл хэрэгжиж буй сумд дахь төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Их-Уул сумын засаг дарга Б.Билэгбаяр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга нартай уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, дэмжих зорилгоор 2 сумдын малчин өрхүүдэд бог малын жин хэмжигчтэй зогсоолыг гардуулан өгсөн нь төсөл хэрэгжиж буй багуудад мал аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг тооцоололд суурилан, үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Онцгойлон төлөөлөгч Ф.Мароуны албан томилолт нь ЭККО-ФАРМ төслийн хэрэгжилтийг салбар яамд болон орон нутгийн түвшинд бодитоор үнэлэх, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан бөгөөд Монголын уудам нутаг, зочломтгой малчин өрхүүд төдийгүй төслийн үйл ажиллагааны явцад сэтгэл хангалуун буцлаа.







