ЭККО-ФАРМ төсөл нь 2026 оны 2-р сарын 26-ны өдөр Монгол Улсад хэрэгжиж буй Канадын төслүүдийн Жендэрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Канад Улс ньФеминист олон улсын туслалцааны бодлого баримталдаг тул Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй хэрэгждэг төслүүд жендэрийн бодлого, стратегитай байх, жендэрийн чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг билээ.  
Монгол Улсад хэрэгжиж буй ЭККО-ФАРМ, Канад Монголын MЕРИТ, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (II шат), Канадын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, Институтийн холбоо /CICan/ “Ур чадварын шилжилт”, Канадын Холбооны Шүүхийн Хэрэг Эрхлэх Комиссарын газрын “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд”  төслүүд жендэрийн чиглэлийн үйлажиллагааныхүрээнд цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлохын зэрэгцээ давхардлаас зайлсхийх зорилгоор бодлого, стратеги, төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцлаа. Энэхүү санаачилга нь Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн уялдааг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо гэж Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Kүтюр уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ. 

Цаашид ажлын уялдааг бэхжүүлэх энэхүү уулзалтыг хагас жил тутам ээлжлэн зохион байгуулахаар болж дараагийн уулзалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025-2030) (II шат) төсөл зохион байгуулахаар болсонд талархал илэрхийлье.  

mnMongolian