ЭККО-ФАРМ төслөөс хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл хэрэгждэг хоёр суманд бичил төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн “Эзэгтэйн туслах” бичил төсөл шалгарсан бөгөөд өдөрлөгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 16-нд Сэлэнгэ багаас эхлүүллээ. Тус төсөл нь Их-Уул сумын иргэд, малчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд явуулын цогц үйлчилгээ хүргэх бөгөөд жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн эрх тэгш байдал сэдэвт сургалт орохын зэрэгцээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, гоо сайхны үйлчилгээ үзүүлж, хөгжөөнт тэмцээн, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн багтаа амжилт хүсье!




