Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул, Сэлэнгэ аймгийн Хушаат болон Төв аймгийн Борнуур сумдад ЭККО-ФАРМ төслөөс 2025-2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, 2026-2027 онд хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөлтөө танилцуулж, оролцогч талуудын санал авах зорилготой зөвлөлдөх уулзалтуудыг 2026 оны 1 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд сум тус бүрд зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтанд аймгуудын ХХААГ, БОГ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар, мөн Сэлэнгэ голын сав газрын захиргааны төлөөлөл, түүнчлэн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нар, хөдөө аж ахуй, байгаль орчин, уур амьсгал, хоршоо, нийгэм, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ИНБ, ТББ-ууд, малчид, малчин өрхийн анхдагч холбоо, малчны хоршоо, эмнэлэг, ЕБС, Эко клубийн сурагчид зэрэг олон талт оролцогчдын төлөөллийг хамрууллаа.









