Малын удмын сангийн үндэсний төв, Глобал Сивик Шэйринг төлөөлөгчийн газар, Нутаг академи хамтран 6-р сарын 13-аас 19-ний хооронд зохион байгуулсан “Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч” бэлтгэх эрчимжүүлсэн сургалтад ЭККО-ФАРМ төслийн зорилтот сумдын оролцогчид хамрагдлаа. Хутаг-Өндөр сумын ХАА-н тасгийн техникч Б.Үнэнбаяр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын МЭ-ийн тасгийн мэргэжилтэн Л.Энхбаяр, Хушаат сумын малчин Д.Амгалан, Борнуур сумын малчин Г.Мөнхчулуун болон Сүхбаатар аймгийн “Зузаан андууд” малчдын хоршооны дарга Б.Дашням нар оролцож хээлтэй үнээний арчилгаа, маллагаа, хээл хамгаалалт, МАА-н хоршоо, орон нутагт мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ явуулах бүтэц тогтолцоо, мал үржүүлгийн аргууд, малын нөхөн үржихүйн өвчин, мал аж ахуйн маркетингийн үйл ажиллагаа, бизнес ба маркетингийн чиглэлээр 7 хоногийн турш онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж сертификат гардан авчээ.
Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй, мэргэжлийн ур чадварыг бодит дадлагаар эзэмшүүлэх, орон нутгийн малчид, фермерүүдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чадамжид суурилсан сургалт болж чадсаныг ЭККО-ФАРМ төслийн зорилтот аймаг, сумдын оролцогчид онцоллоо.
Зургийг: Нутаг Академи Нүтбб

