Энэ удаагийн сургалт, уулзалт нь 2026 оны 8 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд төслийн зорилтот 7 аймаг, 4 сумын мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, малчин, фермер зэрэг нийт 28 төлөөлөл оролцлоо.

Танхимын сургалтаар Канад, Монгол Улсын туршлага, сайн жишээг хослуулан махны чиглэлийн үхрийн шилэн сонголт, бүртгэл хөтлөлт, малын эрүүл мэнд, бэлчээрийн ашиглалт хамгаалалт, хадлан тэжээл бэлтгэл зэрэг сэдвээр онол, арга зүй, практик мэдлэг олж авлаа. Мөн өмнөх сургалтад оролцогчид гэрийн даалгаврын хүрээнд сургалтаас олж авсан мэдлэгээ хэрхэн практикт хэрэгжүүлсэн туршлага, үр дүнгээ хуваалцсан юм.

Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үхрийн үржлийн аж ахуй болон Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь УГТЭШХ-ийн судалгааны талбайтай танилцаж, эрдэм шинжилгээний ажлын туршлагаас суралцлаа.

Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, инновацийг нэвтрүүлэх, сургалт, судалгааны тогтолцоог хөгжүүлэх зэрэг сонирхолтой сэдвээр малчдын болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй нээлттэй ярилцлаа. Энэ нь оролцогч талуудын байр суурь, хэрэгцээ, туршлагыг харилцан сонсож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэн үр өгөөжтэй цаг байлаа.

mnMongolian