ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессор, Др. Б. Мөнхбат бионүүрсийг ашиглан ургамлын ургах орчинд тохирсон хөрсний найрлага бүхий бортого үйлдвэрлэх боломжийг танилцуулж, энэ шийдлийг жимсний аж ахуйд хэрэглэх боломжтой хэмээн зөвлөлөө.
Бионүүрсээр баяжуулсан хөрс нь:
Ургамлын өсөлт хөгжилд таатай орчин бүрдүүлнэ
Чийг, шим тэжээлийг удаан хадгална
Хөрсний бүтцийг сайжруулна.
Уг инноваци нь зөвхөн жимсний аж ахуйд төдийгүй тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм.