ЖЕНДЭР БА БОДЛОГО

Gender graphic

Жендэрийн тэгш байдал (ЖТБ): ЭККО-ФАРМ төсөл нь байгаль орчны засаглал, Уур амьсгалд дасан зохицсон ухаалаг ХАА-г хөгжүүлэх (дунд хугацааны үр дүн 1300) шийдвэр гаргалт, манлайллыг хэрэгжүүлэхэд охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. УАӨ-д дасан зохицсон туршлага, Уур амьсгалд дасан зохицсон ухаалаг ХАА хөтөлбөр, ХАА-н байгаль суурилсан шийдлүүд, мөн жендэрийн бодлого, журмуудыг олон улсын шилдэг туршлага болон Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенц (1981) зэрэг Монгол Улсын олон улсад хүлээсэн амлалтуудтай уялдуулан авч үзэх болно. Байгаль орчны засаглалын үйл явц дахь хариуцлага, ил тод байдал, жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэхэд Жендэрийн үндэсний хороо, тус хорооны орон даяар хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, хамтран ажиллаж буй байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана. Төсөл нь шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд болон цөөнхийн бүлгийн иргэдийн оролцоог дэмжих, тэдний УАӨ-д дасан зохицох үйл хэрэгт манлайлах чадавх, УАӨ-ийн асуудал, эрсдэлийн ойлголтыг нэмэгдүүлэх замаар жендэрийн талаарх ойлголтыг өөр түвшинд хүргэхэд анхаарах болно. Бид эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах байгууллага (ЭЭХБ)-уудтай хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүүлэх, зөвлөн туслах, зорилтот дэмжлэг, сургалт зэрэг чадавх бэхжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагаанд хамрагдах, мөн технологи болон мэдлэгээ өөриймшүүлэн, гаршуулахад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах практикт нийцсэн, орон нутагт тохирсон стратегийг боловсруулна.

Woman on horse in pasture
Man with child photo
Gender A-Z colorful graphic

 

ЭККО-ФАРМ төсөл, Алинеа Интернэйшнл ХХК-ийн төлөөлөгчийн газар
УБ хот, Сүхбаатар дүүрэг, Чагдаржавын гудамж, Ориент Плаза, 2 давхар, 208 тоот

+976-7700 8422
info@ecco-farm.mn

Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн зохицуулагч
+976-99048568

mnMongolian