ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн Зөн Монгол” НҮТББ нь Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-той хамтран “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмыг тусгах нь” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хэрэгжүүлж буй 4 цуврал үйл ажиллагааны нэг нь олон улсын сайн туршлага болон оролцогч талуудын сургалтын хэрэгцээний үнэлгээнд тулгуурлан гамшгаар мэргэшсэн жендэрийн сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах, эхний сургалтыг явуулж, сургагч багш бэлтгэх явдал байлаа.

Улмаар “Жендэр ба бодлого төлөвлөлт: Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт 3 өдрийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 4-р сарын 21–23-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бүх үе шатанд жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэж байгаа юм.

mnMongolian