ЭККО-ФАРМ төсөл хэрэгждэг аймаг, сумдын төрийн албан хаагчдад жендэрийн сургалт орох, орон нутагтаа жендэрийн чиглэлийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жендэрийн сургагч багшаар бэлтгэх хоёр удаагийн сургалтыг Жендэрийн үндэсний хороотой хамтран зохион байгууллаа. 

Эхний удаагийн сургалт 1-р сарын 30, 31-ны өдрүүдэд явагдсан бөгөөд Булган, Төв аймгуудын Жендэрийн салбар хорооны гишүүд, Сэлэнгэ аймгийн Хушаат сум болон Төв аймгийн Борнуур сумдын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдав. Мөн ХАА-н чиглэлийн Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Малын удмын сангийн үндэсний төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллүүд хамрагдсан. 

Хоёр дахь удаагийн сургалт 2-р сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын Жендэрийн салбар хорооны гишүүд, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдын удирдлага мэргэжилтэн хамтрагдсанаас гадна Жендэрийн үндэсний хороо, ХААИС-ийн албан хаагчид хамрагдсан. 

Нийт 46 хүн хамрагдсан тус сургалтын сургагч багшаар Жендерийн үндэсний хорооны 3 мастер багш ажиллаж жендэрийн үндсэн ойлголтыг танилцуулахын зэрэгцээ практик дасгал ажиллуулж, оролцооны арга ашигласнаараа онцлог байв.  

Энэхүү хоёр өдрийн сургалтын хүрээнд жендэр, жендэрийн эрх тэгш байдлын талаар суурь мэдлэг, Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын талаарх ерөнхий ойлголттой болохын зэрэгцээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах механизм, зохицуулалтын орчны талаарх мэдлэг, ойлголт, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чадавхыг нэмэгдүүлсэн юм.

 https://www.ncge.gov.mn/3368
https://www.ncge.gov.mn/3417

mnMongolian