ЖҮХ-ны Ажлын алба, Канадын Засгийн газрын санхүүжилттэй ЭККО-ФАРМ төсөлтэй хамтран Сүхбаатар аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөлд орон нутгийн бодлого, хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх, жендэрийн мэдрэмжтэй хяналт шинжилгээ, үнэлгээ хийх талаарх чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.

🚩Тус сургалтад Жендэрийн үндэсний шинжээч Г.Ганбаясгах зөвлөж, сургагчаар Ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа, төслийн жендэрийн мэргэжилтэн ЖЛхагвадулам нар хжиллалаа.

🚩Сургалтад аймгийн Ахмадын холбоо, Залуучуудын холбоо, ЛЕОС ТББ-ын салбар, Сийлэнгоо Сүхбаатар ТББ, Нутгийн төлөө иргэдийн мэлмий ТББ, Улаан загалмай нийгэмлэг, МАОЭНХ-ны салбар хороо, Аймгийн ИНБ-уудын сүлжээ зэрэг байгууллагын нийт 27 төлөөлөл оролцлоо.

🚩Дашрамд дурдахад “Хяналт шинжилгээ, үнэлгээ” сургалтын агуулга, модулийг 2025 онд Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд ЖҮХ-ны дэргэдэх Эрдэмтэн судлаачдын бүлгийн ахлагч, доктор профессор С.Түмэндэлгэр боловсруулж, 21 аймгийн ИНБ-ын 21 төлөөлөлд танилцуулж туршсан.

🚩🚩🚩Цаашид тус модуль сургалтыг орон нутгийн төрийн бус байгууллагөд хүргэж, чадавхжуулах ажил тасралтгүй үргэлжлэх юм.

mnMongolian