🌱 ЭККО-ФАРМ төсөл, ОБЕГ болон Дэлхийн зөн ОУБ хамтран “Гамшгийн эрсдэлийн менежмент” (ГЭМ)-ийн үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмуудыг тусгах нь” дэд төслийн хүрээнд 2026 оны 1–2-р сард ГЭМ-ийн бүх түвшний оролцогч талуудыг хамруулсан “Нөхцөл байдлын үнэлгээ”-г гүйцэтгэж, бодлогын дүн шинжилгээ хийсэн.

2026 оны 3-р сарын 6-нд ОБЕГ-ын албаны хүмүүст үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг урьдчилсан байдлаар танилцуулж, оролцогчдын санал зөвлөмжийг нь хүлээн авлаа.

Дэд төслийн хүрээнд хийгдсэн гол ажлууд:

✅Жендэрийн мэдрэмжтэй гамшгийн менежментийн сургагч багшийн сургалтын модуль боловсруулах

✅Бодлогын баримт бичгийг жендэрийн мэдрэмжтэй болгох бодлогын зөвлөмж

✅Замын зураглал боловсруулах

Уулзалтын төгсгөлд дараагийн алхмууд болох Олон талт зөвлөлдөх уулзалт, сургагч багшийн сургалтын зохион байгуулалт зэрэг асуудлаар санал солилцлоо

mnMongolian