ЭККО-ФАРМ төслийн зорилтот сумд болох Төв аймгийн Борнуур сум, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сум болон Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт сургалтыг 11-р сарын 4-ний өдрөөс 11-р сарын 12-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Уг сургалт нь сумдын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дэд хорооны гишүүд, сумын түвшний төрийн бусад албан хаагчдад жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн суурь мэдлэг, ойлголт олгох зорилгоор явагдсан юм.

Сургалтын чиглүүлэгчээр Жендэрийн үндэсний хорооны анхан ба дунд шатны сургагч багш, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” хөтөлбөрийн сургагч багш Д.Батхишиг, ЭККО-ФАРМ төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар ажилласан болно.

Энэхүү сургалтаар жендэрийн үндсэн ойлголтууд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тогтолцоо, бодлогын орчин, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн талаар мэдлэг ойлголт олгохын зэрэгцээ жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, сумын түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх бүлгийн ажил ажилуулах зэргээр оролцоонд суурилсан үр дүнтэй аргуудыг ашигласнаараа онцлог байв.

Сургалтын үр дүнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах сумын салбар дэд хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, сумын ард иргэдэд төрийн үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй, тэгш хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэх суурь тавигдсан юм.

mnMongolian