2026 оны 8 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Дэлхийн малчдын чуулган”-ы орон нутгийн салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Тус арга хэмжээг ЭККО-ФАРМ төсөл нь Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) санаачилга, Монгол Улсын Засгийн газар, малчдын байгууллагууд болон үндэсний, олон улсын түншүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт 9 орны 20 орчим малчин, мөн Булган аймгийн 16 сумын эмэгтэй болон залуу малчдын төлөөлөл оролцож, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам, мал аж ахуйн тогтвортой хөгжлийн талаар санал, туршлагаа хуваалцана.

mnMongolian