Канад улсын Саскатчеваны их сургуулийн тэжээлийн таримал ургамлын стратеги судалгааны хөтөлбөрийн удирдагч, дэд профессор Др. Билл Билигт “Саскатчеваны их сургуулийн Таримал ургамлын хөгжлийн төвийн (CDC) загвар: Тэжээлийн таримал ургамлын селекци ба зах зээлд нэвтрүүлэх үйл явц” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Уг төв нь 1971 оноос хойш таримал ургамлын 500 гаруй сорт гаргасныг танилцуулж, эдгээр нь Канад улсад тариалагдаж буй нийт шош, тосны ургамлын 85 хувийг, арвай тариалсан талбайн 49 хувийг эзэлж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төв болохыг танилцууллаа.

Мөн үйлдвэрлэгчид зах зээлд худалдсан таримлын тонн тутмаас хураамж төлдөг нь судалгаа хийх, зах зээл хөгжүүлэх, олон нийтэд нөлөөлөх, экстейншин буюу шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд зарцуулагддаг байна.

mnMongolian