ЭККО-ФАРМ төсөл нь уур амьсгалд дасан зохицсон, байгальд суурилсан хөдөө аж ахуйн ухаалаг шийдлүүдийг дэмжих хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах, туршилт, судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.

Төслийн Бэлчээр, биологийн олон янз байдлын мэргэжилтэн, доктор (Ph.D) Г.Удвалын удирдлага дор 2026 оны 7 дугаар сарын 19-23 ны өдрүүдэд 5 га бэлчээрийн талбайд бэлчээрийг өнжөөж амраах, тэг элдэншүүлгийн аргаар олон наст тэжээлийн ургамлын үрийг тариалах, малын өтөг бууцаар бордох зэрэг 3 хувилбараар туршилт, судалгааны ажлыг эхлүүллээ.

Эдгээр нь доройтсон бэлчээрийг харьцангуй бага зардлаар сэргээн сайруулах боломжтой аргууд юм. Туршилтын хугацаанд бэлчээрийн ургамлын бүрхэц, зүйлийн бүрдэл, ургацад гарах өөрчлөлтийг тогтмол үнэлж, үр дүнг харьцуулан судална.

Энэхүү туршилт, судалгааны үр дүнд үндэслэн доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулахад тохиромжтой арга, практик зөвлөмжийг боловсруулна. Мөн малчид, орон нутгийн мэргэжилтнүүдийн бэлчээрийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах чадавхыг бэхжүүлэхэд уг судалгааны үр дүнг ашиглана.

mnMongolian