Монгол улсын бэлчээрийн өнөөгийн нөхцөл байдал, аймаг, сум, баг, малчдын холбоо болон бүлгүүдийн түвшинд боловсруулагдсан болон боловсруулах гэж байгаа бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнүүдийн суурь судалгаа, түүний арга зүй, үнэлгээ шинжилгээнд үндэслэсэн удирдлага зохион байгуулалтын стратеги төлөвлөлт, бусад бодлогын баримт бичгүүдийн нийцэл, төлөвлөгөөний хэрэгжилт, түүний хяналт шинжилгээ, үнэлгээний ажлуудыг талууд хэрхэн зохион байгуулдаг, ижил төстэй эсвэл ялгаатай арга барилуудын талаар нээлттэй харилцан яриа өрнүүлсэн уулзалт боллоо.

Мөн тус уулзалтаар байгалийн нөөцийг хамгаалах чиглэлээрх сайн туршлагуудаас бие биеэсээ суралцаж, бэлчээрийн малын тэжээл хангамж ба мал аж ахуйн удирдлага, зохион байгуулалттай холбоотой сэдвүүдийг хөндлөө.

mnMongolian