ЭККО-ФАРМ төслийн Биологийн олон янз байдал сэдвийн хүрээнд төлөвлөсөн Байгалийн нөөц болон эко аялал жуулчлалд тулгуурласан орлого бий болгох боломжийг тодорхойлох ажилд хамаарах “Органик хаягдлаас бионүүрс үйлдвэрлэх онол, практик хосолсон сургалт” сэдэвт сургалтыг Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Дуган хад амралтын газарт 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг ХААИС-ын Профессор, доктор Б.Мөнхбатаар ахлуулсан багш, судлаачдын баг удирдан явууллаа. Сургалтаар бионүүрсний үндсэн ойлголт, пиролизын процесс, TLUD болон Моки зуухны технологи, бионүүрсний физик, химийн шинж чанар, хөрсний үржил шимд үзүүлэх нөлөө зэрэг онолын мэдлэгийг олгосон бөгөөд практик хэсгээр хаягдал цаас, модон хаягдал, аргал, хөрзөнгөөс бионүүрс гаргаж авах дадлага хийв. Мөн бионүүрсний чанар үнэлэх, хадгалалт, ашиглалтын арга барил, тойрог эдийн засагтай уялдуулах боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, бионүүрс ашиглах бизнесийн боломж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудын талаар санал солилцсон нь уг сургалтын онцлог байлаа.

Сургалтанд Дуган хад амралтын газрын ажилчдаас гадна Борнуур сумын удирдлагын төлөөлөл, мөн байгаль орчин, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, түүнчлэн тус сумын малчдын төлөөлөл тус тус хамрагдлаа.

mnMongolian