Хэрэглэх хэмжээ
• Элсэнцэр хөрс: 8–10 тн/га → ус тогтоох чадварыг сайжруулна.
• Шавранцар хөрс: 5–7 тн/га → ус нэвтрэлт, агааржилтыг сайжруулна.
• Жижиг талбай, жимс жимсгэнэ, ногооны аж ахуйд: 1–2 кг/м².
Бэлтгэл
1. Бионүүрсээ бордоо эсвэл бууцтай 1:1 харьцаагаар хольж,
2. 2–4 долоо хоног амраана.
→Ингэснээр бионүүрс шим тэжээл, ашигтай бичил биетнээр баяжина.
Хэрэглэх хугацаа: Хавар: Тарихаас дор хаяж 2 долоо хоногийн өмнө хөрсөнд хийнэ. Намар: Хөрсөнд намар хийвэл өвлийн турш байгальд задрах боломж олгож, дараа жилийн ургалтын улиралд илүү үр дүн харагдана.
Хэрэглэх арга
• Бэлтгэсэн бионүүрсийг хөрсний дээд хэсэг буюу 15–20 см-д энгийн хүрз, анжис ашиглан гар аргаар эсвэл хөрс боловсруулах техник, дискэн тармуураар хольж тараана. Хамгийн мэдэгдэхүйц сайжралт 2–3 дахь жилээс эхэлнэ! Хөрсөнд нэг л удаа хийнэ.
Бионүүрс болон түүний технологийн тухай дэлгэрэнгүй бичлэгийг эндээс үзээрэй: