Энэхүү томилолтын ажлын хүрээнд төслийн баг Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зэрэг цаашид хамтран ажиллах төрийн байгууллагууд, холбогдох газар, хэлтсүүдтэй уулзалтууд хийв. Мөн, хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйн фермийн чиглэлд хамтран ажиллах Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй ЗанадуРазорбак үхрийн фермтэй танилцаж, төслийн төлөвлөгөө болон цаашид туршлага солилцох, сургалт, дадлагажуулах үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бид энэхүү орон нутаг дахь томилолтын ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Малын удмын сангийн үндэсний төвтэй тус тус танилцахын сацуу төслөө танилцуулж, цаашид хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан шинэлэг шийдэл, туршлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

🌱💚 Та ч бас бидэнтэй нэгдэж Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэхэд туслаарай!

mnMongolian